Авто зам, замын байгууламж барихад шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

2023 оны 4 сарын 12

 Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснийг Засгийн газраас мэдээллээ. 

Шийдвэр танилцуулах мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зарим ажлыг танилцуулав. Цаашид хуралдаан бүрийн эхэнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх түгжрэлийн эсрэг явуулж буй үйл ажиллагааны талаар сонсож, шийдэл гаргах шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан" гэв. 

Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж зам, 963.7 у/м гүүрний барилгын ажлыг төлөвлөж дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 454 нэгж талбарын газрыг чөлөөлжээ.

Он дамжин хэрэгжиж буй үлдсэн долоон байршилд барих 963.7 у/м гүүрний барилгын ажлыг барьж дуусгах, эдгээр ажилд 187 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. 

“СЭЛБЭ СЭРГЭЛТ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙГ “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨААТҮГ-ЫН БҮТЦЭД ОРУУЛЖ АЖИЛЛАНА

Түүнчлэн Улаанбаатар хотын тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын бүтцэд оруулж байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. 

“Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлснээр Сэлбэ гол дагуух тусгай замын нийтийн тээврийн трасс буюу Сонсголонгийн замаас Дамбадаржаа цэцэрлэгт хүрээлэн хүртэл голын сав газрын далан, түшиц ханыг барьж байгуулан урсцыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эргэлтийг сайжруулж гол зам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах, гол дээрх гүүрэн байгууламжууд нь нэг стандартын дагуу баригдах зэрэг олон давуу талтай гэж үзжээ.

Тус төсөл нь судалгааны шатандаа байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, нийтийн тээврийн 64 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийг чиглэлийг үүсгэнэ.

Үүний үр дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар, гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцана гэж үзэж байгааг Монгол Улсын Засгийн Газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646091
0 эможи

keyboard_arrow_up