Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй 230 хүнийг АТГ шалгаж эхэллээ
2023 оны 4 сарын 12
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу БШУЯ-наас Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгоод байгаа. Тус сангаас зээл авч, гэрээний үүргээ биелүүлэхгүй, сураггүй болсон 230 хүн бий. Тэдний мэдээллийг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байгаа аж.
Боловсролын зээлийн сангаас 1997-2014 онд авсан зээлээ төлөөгүй 230 хүн улсын төсөвт 27 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
646088
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс