“Шуурганы улмаас машинд гэмтэл учирсан бол Цаг уурын байгууллагаас тодорхойлолт авч хохирлоо барагдуулж болно“

2023 оны 4 сарын 12

Шороон шуурга олон цагаар, хүчтэй шуурах нь авто машины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон асуудлыг үүсгэдгээс хамгийн аюултай нь машины шил болон будгийг зүлгээд тавьсан юм шиг болгодог байна. 

Тэгвэл дээрх гэмтэл учирсан тохиолдолд Цаг уурын байгууллагаас тодорхойлолт авч даатгалын компанид хандан хохирлоо барагдуулж болдог аж. 

Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа. 

“Автомашинд нь хохирол учирсан иргэн Цаг уур, орчны шинжилгээний газрын бичиг хэрэгт тодорхойлолт авах хүсэлтээ өгнө. Түүний дараагаар манай Урьдчилан мэдээлэх хэлтсээс тухайн өдөр салхи, шуурга шуурсан эсэх талаар тодорхойлолтыг гаргаж өгдөг. Уг тодорхойлолтын дагуу даатгалын байгууллагаас иргэний хохирлыг барагдуулдаг" гэв. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ төрлийн тодорхойлолтыг авах иргэд их ирдэг байна. 

Шороон шуурга их болдог газар машин барьдаг жолооч нар хурдаа тааруулах зэргээр машинаа хамгаалдаг төрөл бүрийн жишээнүүд байдаг. Гэхдээ хамгийн энгийн арга нь цаг агаарын мэдээгээ анхааралтай сонсож аяллаа төлөвлөх явдал юм гэдгийг тэрбээр зөвлөлөө.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646082
0 эможи

keyboard_arrow_up