Сураггүй болсон малчныг гэрээс нь 5 км зайнаас ОЛЖЭЭ

2023 оны 4 сарын 12

Дорнод аймгийн ....  сумын Ялалт багийн Ялдамхай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин П нь 4 сарын 11-ний өдрийн 05:30 цагт малаа хариулахаар морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 09:44 цагт авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин П /55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, аврах ажиллагааг 4 сарын 11-ний өдрийн 10:25 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 13:20 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Халхгол сумын Ялалт багийн “Тогоот” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646078
1 эможи

keyboard_arrow_up