45 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж хадан хясаанаас ҮСРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
2023 оны 4 сарын 12
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Улаан богочийн рашаан” гэдэг газарт 100 метрийн өндөр хадан хясаанаас нэг хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид очиход Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн харьяат 45 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг 21:10 цагт эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646069
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс