ЦЕГ: Дуучин Э.Минжинсор хүчирхийлэлд өртсөн талаараа гомдол гараагүй ч цагдаагаас эл хэргийг шалгаж эхэлсэн
2023 оны 4 сарын 11
Өчигдөр орой дуучин Э.Минжинсорын цомгийг авъя гэж дуудсан этгээд түүний гарыг зүсээд, толгой руу нь өшиглөөд зугтсан хэрэг гараад буй.
Тэгвэл энэ талаар дуучин Э.Минжинсор өөрийн цахим хуудаснаа " Хүчирхийлэлд өртсөн учир нь олдсон. Тэр нь Люминотой хамааралгүй юм шүү. Миний эрүүл мэнд хэвийн байгаа. Эвгүй галзуу фэнүүд байдаг юм байна. Ээж болохоор энэ сэдвийг орхилоо. Миний хувьд ерөнхийдөө нам гүм байдаг хүний хувьд уучлал хүсье" гэжээ.
Хэдийгээр тэрбээр ийнхүү цахим хуудаснаа бичиж, гомдол гараагүй ч эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646051
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс