Лифтэнд зодуулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулиар асуудлыг шийднэ
2023 оны 4 сарын 11
Залуус хороололд “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсан иргэнийг охидууд бүлэглэн зодож, гэмтээсэн хэрэг энэ сарын 9-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл эл хэргийн талаар тодруулахад "Хохирогч эмэгтэй шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн. Шинжээч эмчийн дүгнэлт хараахан хараагүй байгаа. Гэмтлийн зэрэг тогтоогдвол хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгана. Харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулиар асуудлыг шийдэх байх." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1






2

646050
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс