Халхголд гарсан түймрийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, автомашин осолджээ

2023 оны 4 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ 10-ны өдрийн 13:50 цагт "Дорнод аймгийн Халх гол сум, 2 баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага иржээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж Beiben North Benz маркийн 5 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн.

Ослын улмаас 50 настай, эрэгтэй Б гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан байна. Зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646034
0 эможи

keyboard_arrow_up