ҮЙЛ ЯВДАЛ: Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно

2023 оны 4 сарын 10

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд

09:00 цагт Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ. 

ТЭЦ-4-ийн урд талд 

11:00 цагт Полиэтилен буюу ус, ундааны сав багцлан ороогч хальсыг дахин боловсруулж эргэлтэд оруулах үйлдвэрлэл Монголд нээгдэж буй талаар мэдээлнэ. Баглаа боодлын үйлдвэрлэл нь хог хаягдлыг бууруулахаас гадна эрчим хүчинд хэмнэлттэй, саарал усыг найм давхар шүүж, дахин ашиглах технологи нэвтрүүлж байна. 

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

"Пума Империал" зочид буудалд

12:00 цагт "Монгол дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүд нэмэгдэж байгааг ил болгох” сэдэвт баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулна. 

Туушин зочид буудалд 

14:00 цагт "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш төлөөллийг хангах "АМЛАЛТ" Олон Улсын форум эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645993
0 эможи

keyboard_arrow_up