СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 настай хүүхдүүд орцны гадаа байрлуулсан машиныг ХУЛГАЙЛЖЭЭ

2023 оны 4 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж алдагдсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоон, хэргийг 16 настай эрэгтэй “Т” болон “Н” нар үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645969
0 эможи

keyboard_arrow_up