42 настай эмэгтэй приус маркийн авто машинд НАС БАРЖЭЭ

2023 оны 4 сарын 06

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл 2023 оны 04 дүгээр сарын 05-ны 16:55-д цагдаагийн газарт бүртгэгдсэн бөгөөд амь хохирогч нь 42 настай эмэгтэй Б нь 2023 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 42 настай, эмэгтэй 43 настай эрэгтэй Д нарын хамт "Боорж" зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоноод 13-14 цагийн орчимд Э-г дуудаж жолоо бариулан Буянт гол дээр очиж архи ууцгаасан байна. 

Архи ууж байх үед амь хохирогч хөдөлгөөнгүй болж амьсгалахгүй байсан тул цагдаагийн газар дээр авч ирж дуудлага өгчээ. Жолооч Э нь архи уугаагүй эрүүл байсан бөгөөд амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч эмчийг томилон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Эх сурвалж: ховд.мн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
645956
4 эможи

Зочин
2023-04-07 15:22
Архийг эмэгтэйчүүд их уудаг болжээ. Хөдөлмөр хийж үр хүүхдээ өлсгөхгүй мөр элэг бүтэн амьдруулах пмсан.
keyboard_arrow_up