Д.Мөнх-Эрдэнийн нагац эгч Ж.Энхтуяа: Ц.Нямдоржийн захиалгаар дүүг маань яллачихлаа

2023 оны 4 сарын 06

Arslan.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргалаа.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулж бүлэглэсэн, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, Д.Мөнх-Эрдэнийг 4 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шүүхийн шийдвэр гарлаа.

Тэгвэл энэ үеэр түүний нагац эгч Ж.Энхтуяа "Миний дүүг Ц.Нямдоржийн захиалгаар 90 хоног яллаж яллачихаад 4 жилийн хорих ял оноож байна. Ажил албаа гүйцэтгээд ирэхэд нь яллаж байна. Залуу хүнийг дэмжих байтал Ц.Нямдорж энэ хүүхдийг амьдаар нь тамлаж байна. Эх оронд чинь амьдрахад үнэхээр хэцүү болсон юм байна. Ээж, аав нь 70 гарчихсан хүмүүс өнөөдөр хоногоо хүлээх нь холгүй л байна. Миний дүү хүн алчихсан юм уу, хүрээ талчихсан юм уу. Үр хүүхдүүд нь хүлээж байхад, хэлэх ч үг олдохгүй, гомдолтой байна." хэмээлээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
645955
3 эможи

Гочоо
2023-04-07 12:07
Хэрэг хийгээгүй хүнийг яллана гэж юу байдгийн.Хэлэх ярихаа бодож донгосмоор юм.
Зочин
2023-04-06 21:08
Битгий худлаа хуц худалч авгай угаасаа ял авах нь тодорхой л байсан шүү өөрсдөө 100%мэдэж байсан байж ЖҮЖИГЧИН ГЭР БҮЛ ИЧЭЭЧ ИЧЭЭЧЭЭ
keyboard_arrow_up