Автобусны буудал, нэгдүгээр эгнээнд авто эргүүл, явган эргүүлийг тогтмол ажиллуулж байна
2023 оны 4 сарын 06
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас хариуцсан дүүргийн нутаг дэвсгэртээ зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд дүүргийн цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсүүдтэй хамтран чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, буудал дээр түр ба удаан зогсох зөрчлийг бууруулах чиглэлээр автобусны буудал, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд авто эргүүл, явган эргүүлийг тогтмол ажиллуулж байна.
ХУУЛИЙН ЗААЛТ:
- Замын хөдөлгөөний дүрмийн 14.7В Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд); Зөрчлийн тухай хуулийн 14.7.37. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645947
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс