Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

2023 оны 4 сарын 06

Хөххотын консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 04-ний өдөр эхэлсэн.

Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Яллагдагчийн зүгээс өмгөөлөгч Л.Баттогтохын хувьд яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, өмгөөлөгч нэмж авах зэрэг хүсэлтийг тавьж байгаа.

Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал хоёр дахь өдрөө хаалттай байдлаар үргэлжилсэн. Харин өнөөдөр /2023.04.06/ 09.00 цагаас эхлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645929
0 эможи

keyboard_arrow_up