ҮЙЛ ЯВДАЛ: “E-Business” платформын нээлт болно

2023 оны 4 сарын 06

09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болно. Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулж буй талаармэдээлнэ. Утас 9910-3830.

09:00 цагт: МҮХАҮТ-нд: Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно. Утас: 9100-0200.

10.00 цагт: Ус, цаг уур орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. “Ногоон зээл”-ийн хэрэгжилт, “Петрочайна” компанийн химийн хог хаягдлын талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлнэ. Утас: 8803-8882.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд: БНСУ-ын Засгийн газрын тусламжаар КОЙКА байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нээлт болно. Утас: 70153-333.

11:30 цагт: “Корпорэйт Конвеншн” төвд: “Авто зам-Экспо 2023” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 8805-7167.

11.30-13.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбогдуулан үнэт цаасаа танилцуулна. Орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг болно.

16:00 цагт: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт: “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” үйл ажиллагаан зохион байгуулна. Утас: 8911-9482.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645928
0 эможи

keyboard_arrow_up