Хоёрдугаар эмнэлэг SIGHT FOR ALL байгууллагын эмч нартай хамтарсан үзлэг хийлээ

2023 оны 4 сарын 05

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Нүд судлалын тасгийн эмч нар Авсралийн Sight for all Олон Улсын байгууллагын Нейро-Офтальмологийн эмч Жон Кромптонтой хамтарч 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нейро-Офтальмологийн тохиолдлуудад үзлэг, оношилгоо хийж, эмнэлзүйн онол, дадлага хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Монголын Нүдний эмч нарын нийгэмлэг нь Авсралийн “Sight for all” Олон Улсын байгууллагатай хамтарсан төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд УХТЭ-ийн нүдний эмч нар Окулопластик эмнэлгийн эмч нартай эмнэлзүйн судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645912
0 эможи

keyboard_arrow_up