“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ-т “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч“ байгууллага өргөмжлөл гардууллаа
Цус сэлбэлт үндэсний төв, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ хамтран "Цусаа бэлэглэе" өдөрлөг зохион байгууллаа. ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр өдөрлөгийг нээж үг хэлж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн дарга Ж.Энхтуяа мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ өдрийн гол зорилго нь цусны доноруудыг алдаршуулах, донорын үйлсийг олон нийтэд сурталчилахад оршдог. Энэ удаагийн арга хэмжээний үеэр "Цусны донор"-ын үүрэг гүйцэтгэж 152 удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч "Алтан донор"-ын болзол хангасан Л.Сэрээнэндорж, 100 удаа цус болон, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэн "Мөнгөн донор"-ын болзол хангасан Д.Даваажаргал. 70 удаа Цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн "Хүрэл донор" З.Баяртсайхан, “Бахархал 50” тэмдгээр Хүндэт донор С.Тулга, “Бахархал 50” тэмдгээр Л.Мөнх-ундрах, “Бахархал 30” тэмдгээр Д.Давааням, “Бахархал 20” тэмдгээр Д.Батбаатар, Ц.Сэржмядаг “Бахархал 10” тэмдгийг тус тус гардуулж баяр хүргэлээ. Мөн "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т "Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч" байгууллага өргөмжлөлийг ЦССҮТ-өөс гардуулж өглөө.









