Иргэн Д.Монголхүүгийн цагдан хорионы талаар шүүхээс мэдээлэл өгч байна

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ялтан Д.Монголхүү эдлээгүй үлдсэн долоон сар, найм хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлт үйлдэж, хувийн хэргийн хамт ирүүлснийг шүүх хүлээн авч, өчигдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 854 дугаар магадлалаар Монголхүүг Эрүүгийн хуульд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645891
1 эможи

Зочин
2023-04-05 10:11
Хохь гэдэг юм хуулиа биелүүлээд гэртээ хэвтэж байхгүй яасан юм одоо бүү гоншигно тэнэг Монголхүү
keyboard_arrow_up