Д.Мөнх-Эрдэнэ прокурор болон шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг түр завсарлууллаа

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна.

Шүүх хуралдааны үеэр тэрбээр "Миний амьдралыг шийдэх гэж байгаа учир өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж өгнө үү" гэх байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн түүний өмгөөлөгчийн зүгээс иргэн Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр 82 сая төгрөгийн хохирол байгаа бөгөөд эл хохирлыг шүүхийн дансанд байршуулж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг гаргасан юм.

Тэгвэл дөнгөж сая иргэн Д.Мөнх-Эрдэнэ прокурор болон шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг 12:30 цаг хүртэл түр завсарлууллаа. Татгалзах саналыг Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645885
0 эможи

keyboard_arrow_up