Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах цахим сургалт боллоо
2023 оны 4 сарын 04
Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Энэ жилдээ - Эрүүл жиндээ“ аяны хүрээнд эрүүл мэндийн салбарын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ЭМЯ, НЭМҮТ хамтран зохион байгуулав.
Тус сургалтаар
- “Энэ жилдээ - Эрүүл жиндээ“ аяны мэдээлэл, зохион байгуулалт, анхаарах асуудлууд
- “Эрүүл зөв зохистой хооллолт яагаад чухал вэ?
- “Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ”
- "Биеийн жингийн индекс тооцох арга"
- “Илчлэг тооцох арга”
- “Эрүүл бус хүнсний хэрэглээ”
- “Хоол хүнсний аюулгүй байдал”
- "Үндэсний загвар ТҮМЭН дасгалыг сурталчлах, хэвшүүлэх гэсэн сэдвээр мэдлэг, мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгч ажиллав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645880
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс