ҮЙЛ ЯВДАЛ: Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох ШҮҮХ ХУРАЛ болно
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
09:30 цагт иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал болно.
ХААИС-ийн Захиргааны нэгдүгээр байранд
09:30 цагт "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи инновац" сэдэвт олон улсын хурал болно.
Төрийн ордонд
10:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно.
14:30 цагт Аж үйлдвэрийн сэргэлтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсоно.
ШУТИС-ийн номын санд
10:00-12:00 цагт Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалт болно. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн судлаач, эрдэмтэн, багш нар монголчуудын хооллолт, эрүүл мэнд дэх нөлөөллийн судалгааны үр дүнг танилцуулна.
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд
10:00-16:00 цагт "Барилгын салбарын сэргэлт" чуулга уулзалт болно.
"Шангри-Ла" зочид буудалд
11:00 цагт Азийн хөгжлийн банк(АХБ)-наас жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулна.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс байгууллагын үйл ажиллагаа болон "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлнэ.
Хэлмэгдэгсдийн хөшөөний урд
12:00 цагт Ардчилсан Залуучуудын Холбооноос АН-аас дэвшиж УИХ-д сонгогдон нэр бүхий 11 гишүүнд болон Д.Монголхүүг цагдан хорьсонтой холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлнэ.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд
13:00-17:00 цагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2023" арга хэмжээний нээлт болно.
"Нью Стар" студийн байранд
14:00 цагт "Айзам-2" хамтлагийн "Зүрх сэтгэлийн минь дуунууд" тоглолтын талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.









