ЦЕГ: “Монтел”, “Тedy” худалдааны төвийн нэр бүхий дөрвөн ченж халаасны хулгайчидтай хамтарч борлуулсан 264 утсыг ХУРААН АВЧЭЭ

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн 7 хоногт хулгайн гар утсыг худалдан борлуулдаг ченж нарыг илрүүлжээ.

Торуулбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел”, “Тedy” худалдааны төвийн гадна болон дотор талд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий дөрвөн ченж нь нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээдээс удаа дараагийн үйлдлээр гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулсан хэргийг илрүүлсэн байна. Тэднээс нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645868
0 эможи

keyboard_arrow_up