ЦАГ АГААР: Өдөртөө 1 градус хүйтэн байна

2023 оны 4 сарын 04

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  3-8 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -2....-4 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -13 градус хүйтэн, харьцангуй чийг  72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс ЦУОШГ-аас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645861
0 эможи

keyboard_arrow_up