Д.Монголхүүг зургаан цагдааг зодсон гэх хэргээр хорихоор шийдвэрлэлээ
2023 оны 4 сарын 03
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2023.04.03/ иргэн Д.Монголхүүг хорих талаар шүүх хурал болжээ. Түүнийг шүүхээс хорих шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон байна. Түүнийг зургаан сар найм хоногийн хугацаанд хорихоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2







1

645857
3 эможи
Зочин
2023-04-04 08:41
Цадиггүй нөхдүүдийг ингэх нь зөв
Зоёигим
2023-04-04 02:58
Яандаа. Хугацааг жаахан нэмээд өгвөл яасийм.
Зочин
2023-04-03 22:27
ХОРЬСОН зөв .ОНГИРОО ТАНХАЙ .
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс