СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 150 орчим бог мал цасанд дарагдан ХОРОГДЖЭЭ
2023 оны 4 сарын 03
Дундговь аймгийн .... сумын “Чулуун хороот” гэдэг газар 4 сарын 1-ний өдрийн 17:00 цагаас 4 сарын 2-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд 1 өрх айлын 150 орчим бог мал дарагдсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ..... сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж малчин Б-ын цасанд дарагдаж хорогдсон 150 бог малаас 65 бог мал /23 хонь, 42 ямаа/-ын сэг зэмийг татан гаргасан бөгөөд 85 бог малын сэг зэмийг 4 сарын 3-ны өдөр гаргаж цэвэрлэхээр болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645841
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс