Сураггүй болсон эрэгтэйн цогцсыг гэрээс нь 3 км зайнаас ОЛЖЭЭ
2023 оны 4 сарын 03
Баянхонгор аймгийн .... сумын “Элст хүрэм” гэдэг газар Иргэн Б нь 4 сарын 1-ний өдрийн 21:00 цагт .... сумын “Элст хүрэм” гэдэг газар нутагладаг малчин Н-аас гарч .... сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 2-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан. .... сум дахь Цадгаагийн хэсгийн алба хаагчид, ..... сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 4 сарын 2-ны өдрийн 13:05 цагт .... сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газар /гэрээс урд зүгт 3 км/-ээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645840
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс