СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 60 настай эрэгтэй мотоциклтой явж байгаад АМИА АЛДЖЭЭ
2023 оны 4 сарын 03
Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ иргэн Б 04.01-ний өдрийн 21:00 цагт малчин Н гэдэг айлаас гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан.
Богд сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газар /гэрээс урд зүгт 3 км/-ээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645836
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс