Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга “Г”нь хандив нэрийдлээр бусдаас 10 сая төгрөг шаардаж авчээ
2023 оны 4 сарын 03
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 845 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хандив нэрийдлээр бусдаас 10.000.000 төгрөг шаардаж авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645834
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс