Г.Батцэнгэл: Олоогүй орлогоос татвар тооцож байгаа нь хувийн хэвшилд дарамт болж байна

2023 оны 4 сарын 03

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийж байна. Өнөөдөр "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийж байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм байна.

Энэ үеэр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл "Уул уурхайн салбарт тулгамдаж буй зургаан асуудал байна.

  1. Уртын ээлжийн зохицуулалт болон хүний нөөцийн хомсдол үүсээд байна.
  2. Байгаль орчны баримт бичгийн баталгаажуулалт буюу орон нутгийн иргэдийн зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл нь уул уурхайн салбарт хүндрэл үүсгэдэг.
  3. Тусгай ачаа бараа буюу тэсрэх бодисын хадгалалт, тээвэрлэлтийн асуудал байна.
  4. Ерөнхий сайдын дэргэдэх хорт болон аюултай бодисын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
  5. АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл нь хувийн хэвшилд дарамт үүсгэдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэж байна.
  6. Уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн ярилцаж шийдмээр байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645821
0 эможи

keyboard_arrow_up