ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн, ҮҮЛШИНЭ

2023 оны 4 сарын 03

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 02-ны 20 цагаас 04-р сарын 03-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөнийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРШөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -7….-9 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645809
0 эможи

keyboard_arrow_up