Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул анхаарал болгоомжтой зорчино уу

2023 оны 4 сарын 02

Arslan.mn
Цаг агаарын аюултай үзэгдэл, хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж мөн халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Даваа гүвээ халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд хэвийн болгон ажиллах хүртэл зорчихгүй байх, эсвэл өөр зам сонгон явахыг урьдчилан анхааруулж байна.

Тухайлбал Ар гүнтний даваа 2 талаасаа машин гарахгүй халтиргаа гулгаа их байгаа тул замын хөдөлгөөнийг хаагаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645806
0 эможи

keyboard_arrow_up