СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг АНХААРУУЛАВ

2023 оны 3 сарын 30

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, маргааш, ирэх сарын 1, 2-нд хүйтрэн, зарим газраар цас орж, нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Тодруулбал, 1, 2-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи энэ сарын 30, 31, ирэх сарын нэгэнд ихэнх нутгаар 12-14м/с, говийн нутгаар 18 метр давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -8-13  градус хүйтэн, өдөртөө +2+7  градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +3+8 градус, өдөртөө +15+20 градус дулаан байна.  Ирэх сарын нэгнээс нийт нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
645766
2 эможи

keyboard_arrow_up