ЭЦА-аас бусдыг заналхийлэн хутгалсан 20 гаруй бүлэг этгээдийг ШУУРХАЙ БАРИВЧИЛЛАА
2023 оны 3 сарын 28
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас олон удаагийн дээрэм, заналхийлэл, хүн амьны хэрэгт ял эдэлж байсан 20 гаруй бүлэг этгээдийг шуурхай баривчилжээ.
Тодруулбал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Г нь бусдын биед санаатайгаар хоёр удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан байна. Иргэн Г нь өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд бусадтай бүлэглэн дээомийн болоод хүн амьны хэрэг үйлддэг байжээ. Тухайн бүлэг этгээдүүд нь өөрсдийгөө эрүүгийн тал дээр нөлөө бүхий хэмээн бусдад ярьж, бусдын эд хөрөнгийг авахаар сүрдүүлж, заналхийлдэг нь шалгалтын ажиллагаагаар тогтоогджээ.
Дээрх бүлэглэн үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
645717
3 эможи
Зочин
2023-03-28 20:00
Цаазлаач
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс