Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар ТОГТООГДЖЭЭ

2023 оны 3 сарын 27

Arslan.mn

Аялагч, олон улс судлаач Амай буюу Ж.Золбаярыг хар тамхины хэргээр шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүний гэрээс энэ сарын 24-ний өдөр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй бодисыг олж илрүүлсэн байна.

Ж.Золбаяр нь тус бодисыг хууль бусаар олж, авч хадгалж байсан гэж эх сурвалж мэдээллээ. Улмаар түүнд сорил хийхэд урьдчилсан байдлаар дээрх мансууруулах бодисыг хэрэглэсэн нь тогтоогдсон аж. Иймээс нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилжээ.

Түүнийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645692
0 эможи

keyboard_arrow_up