Х.Булгантуяа: Айсан үед зарим тохиолдолд хүний дуу гардаггүй. Энэ үед ашиглах үр дүнтэй арга нь “шүгэл“

2023 оны 3 сарын 23

Arslan.mn

УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд хамгааллын “Шүгэл” төслийг эхлүүлжээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа очиж тусалдаг биш асуудал гарахаас нь өмнө мэдэж тусалдаг болох хэрэгтэй байна.

Хүүхдүүдийн хувьд тусламж шаардлагатай үед хэрхэн яаж тусламж авахаа мэддэггүй. Хүүхдийн хүчирхийллийн 108 дуудлагын утас байгаа хэдий ч хүүхэд болгон утасгүй, сандарсан үед дуудлага өгч амжилгүй хүчирхийлэлд өртөх, нохойд хазуулах, осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна.

Айсан үед зарим тохиолдолд хүний дуу гарахгүй, хөдөлж чаддаггүй. Энэ үед ашиглах нэн тэргүүний хамгийн үр дүнтэй арга нь шүгэл юм.

Хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа гэдгийг багш, хажуу хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед тусламж дуудах нь нэн түрүүний асуудал байна.

Хүүхдэдээ шүгэл авч өгөх нь үнэтэй, зардал ихтэй зүйл биш. Энэ нь хүүхэд бие хамгаалах маш том хэрэгсэл” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ”Шүгэл төслийг бид цааш үргэлжлүүлж өсвөр насны хүүхдүүдийн гар утсанд аппликэйшн суулгах зэргээр өөр байдлаар тусламж дуудах хэлбэрийг судалж байгаа. 

Хүүхэд шүглээ хэрэглээд сурчихна. Харин томчууд бид шүглийн дууг сонссон үедээ тухайн хүүхдэд тусламжийг бодитойгоор хүргэж эцэг эх, багш, хууль хяналтын байгууллага, эмнэлэгт хүргэж өгч чадах уу гэх асуудал нь томчууд бидний хүлээсэн үүрэг болж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645632
0 эможи

зочин
2023-03-24 08:35
дахиж та нарыг сонгохгүй дээ.ёстой балай авгай нар байна
ард
2023-03-24 07:57
мэдрэл нь зүгээр байгаа, өөр наалдацтай хэрэгтэй ажил хийл дээ
Зочин
2023-03-23 23:12
Энэ хоёр авгай хэнд хорлуулчихваа ямар юмных нь шүгэл үлээх хийх ажил алга байна уу бас нэг тэнэг ажил энэ ядарсан ард түмний тархийг угаахаа болиоч хоёр эргүү минь ямар дайн байлдаантай газар биш газар хөдөлж үер болсон газар биш юун муу юм зөгнөсөн малнууд вэ бас хүүхдэд шүгэл авч өг энэ их хурал нэртэй луйварчдын цуглаан бас дэмжинэ дээ өдрөөс өдөр ирэх тутам үнэ өсөж буй нөхцөлд иргэдээ бодсон хууль гаргаач арай л дэндүү мулгуу ИХ юмдаа дараагийн сонгуульд гамгүй компанигүй өмчгүй шударга хүмүүсийг сонгоё
keyboard_arrow_up