Шенгений бүсийн зарим улсын урт хугацааны виз мэдүүлэх иргэдийн анхааралд
2023 оны 3 сарын 23
Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал сайжирч БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөн сэргэсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг хавсран суугаа Бээжин хотод байрладаг гадаадын улсуудын Элчин сайдын яамдад виз мэдүүлэх боломжтой болсон.
Иймд Монгол Улсад Элчин сайдын яам нь байрладаггүй Шенгений бүсийн улсын /тухайбал Польш, Словак/ урт хугацааны виз /тухайлбал суралцах, хөдөлмөр эрхлэх/ мэдүүлэх хүсэлтэй иргэд гуравдагч улсад /тухайлбал Турк/ суугаа Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүйг иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Консулын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








645630
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс