АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд Атташе Жозеф Пиззиллог хүлээн авч уулзлаа

2023 оны 3 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны удирдлагууд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын албаны Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд атташе Жозеф Пиззилло, ажилтан Х.Нарантуяа нарыг /2023.03.22/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад тус албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа болон тус албаны удирдлагууд оролцсон юм.

Энэхүү уулзалтаар хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ болон алба хаагчдыг сурган дадлагажуулахад хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645621
0 эможи

keyboard_arrow_up