ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албатай хамтран уулзалт зохион байгуулна

2023 оны 3 сарын 23

Холидэй Инн зочид буудалд

09:00 цагт Монгол Улсын шүүхийн цахимжуулалт зөвлөгөөн болно. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт Ардчилсан Намаас шинээр томилогдсон намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг танилцуулна. Мөн хүний эрх, инфляц, цалин тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

МҮХАҮТ-ын Их Танхимд

10:00 цагт “Монгол-Оросын бизнес форум” зохион байгуулагдана.

Тусгаар тогтнолын ордонд

10:00 цагт Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албатай хамтран уулзалт зохион байгуулна. 

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Хөгжлийн Банкны сонсголтой холбогдуулан Бүгд найрамдах намаас мэдээлэл хийнэ.

Бишрэлт зочид буудлын "Даймонд" танхимд

13:00 цагт дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.

"Степпе Арена” мөсөн өргөөд

17:30 цагт дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болно. 

ШУТИС-ийн байранд

1000 инженер төслийн оюутнууд Япон улсад 2-3 жил амжилттай суралцаад эх орондоо гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ирнэ. Энэ талаар төслийн зохицуулагчдаас мэдээлэл авах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645612
0 эможи

keyboard_arrow_up