Ж.Сүхбаатар: Ирэх оны зургаадугаар сараас өмнө ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ашиглалтад оруулна

2023 оны 3 сарын 22

"Удаан хугацаанд яриад гацсан төсөл нь дүүжин тээвэр. Миний хувьд дүүжин тээврийн төслийг Францын талтай тохирсон. 2024 оны зургаадугаар сараас өмнө дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна. Төслөө хэрэгжүүлнэ, ажлыг урагшлуулж байна" хэмээн сайд Ж.Сүхбаатар мэдээлэв.

Түүнчлэн "BRT хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл. Санхүүжилтийн эх үүсвэр ерөнхийдөө шийдэгдсэн. УИХ-аар батлуулахаар оруулах асуудал байгаа юм.

Тусгайлсан эгнээ бүхий автобус буюу BRT-г Энхтайваны өргөн чөлөө юмуу Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэгээр явуулна. Төлөвлөсөн ёсоор ирэх жилээс ажил нь идэвхжих дүр зурагтай. Дүнжингаравын орц, гарцын асуудал хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширч буй.

Ойрын үед Гурвалжин, Хархорин захад ажиллана. Алтай хотхонд ч очиж хийгдэх бүтээн байгуулалтын нөхцөл байдлыг судална" гэлээ.

"Түгжрэлийг бууруулах асуудал удаан байна" зэрэг шүүмжлэлийг хүлээж авахаа хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645609
0 эможи

keyboard_arrow_up