Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

2023 оны 3 сарын 22

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Хулан нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Монгол улсын хуулинд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд 8-15 жилийн хорих ял оноодог байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
645600
4 эможи

keyboard_arrow_up