СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22 настай эрэгтэй айлын хашаанаас машин хулгайлсан этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ

2023 оны 3 сарын 21

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 21 өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт  хашаанаас автомашин алдагдсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хоёрдугаар хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг  шуурхай зохион байгуулж иргэн “Н”-ий эзэмшлийн Nissan note маркийн тээврийн хэрэгслийг 22 настай эрэгтэй “Б” гэгч хулгайлсныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтыг зогсоол, гэрэлтүүлэгтэй хяналтын камертай газар байршуулж  энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645578
1 эможи

Зочин
2023-03-22 03:46
MONGOL HEL MUN UU
Зочин
2023-03-21 15:16
22 настай залуу хэн нэгэн машин хулгайлсан этгээдийг бариад авсан юм байх гэж бодоод уншсан чинь нөгөө баатар залуу маань өөрөө хулгайч болоод дуусчихлаа
keyboard_arrow_up