Чехэд сураггүй алга болсон монгол иргэнийг 46 дахь хоногоо ХАЙЖ БАЙНА

2023 оны 3 сарын 21

Чех улсад ажиллаж амьдардаг монгол эрэгтэй сураггүй алга болоод 46 гаруй хоножээ. 54 настай Дагвын Гантөгс нь энэ сарын 4-ний өдөр сураггүй алга болсон байна. Тэрбээр Пардубице хотын “Фоксконн” үйлдвэрт ажилладаг байжээ. Түүнийг хамгийн сүүлд хоёрдугаар сарын 4-ний өдөр шөнийн 02.00 цагийн орчимд Пурдубицегийн Полабина орчимд харсан аж.

Дагвын Гантөгс нь 170 см өндөр, богино хар үстэй, бор нүдтэй. Хамгийн сүүлд хар хүрэм, цагаан оройтой малгайтай явсныг Пардубицки мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дита Холецкова олон нийтэд зарлажээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645567
0 эможи

keyboard_arrow_up