Гэр хорооллынхны гамшиг буюу “ХӨРСНИЙ БОХИРДОЛ“

2023 оны 3 сарын 21

Arslan.mn

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, утааны асуудлыг түр мартав. Бидний асуудал дуусах биш. Нэг нь дуусаад л нөгөө асуудал гарч ирнэ. 

Нийслэлчүүд агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, усны хомсдол зэрэг асуудлаа шийдэх гэж багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарлагаддаг. Гэтэл бодит байдал дээрээ ажил болоод асуудал нь багассан зүйл огт үгүй. 

Хөрсний бохирдлоос үүдэн 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог. Цусан суулга, халдварт шар, урвах тахал болон малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз, мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, амьсгалын замын өвчин хөрсний бохирдлоос үүсдэг аюултай юм.
Үүнээс гадна гэр хорооллын зарим иргэдийн аминчхан үзэл буюу “Манай хашаа цэвэрхэн бол бусдынх ямар байх нь хамаагүй” гэх сэтгэлгээ нь ойр орчмынхныг нь хордуулах нь бий. Гэвч тэд үүнийг оошоодоггүй нь харамсалтай. 

Нийслэлд 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн сая гаруй иргэний 60 гаруй хувийнх нь бохир хөрсөнд шингэж байна. 

Хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хорыг дэгдээж байна. Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байна. Гэр хороолол болон зусланд байгаа айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан дундаа амьдардаг. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, бактерлогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаггүй.

Хөрсний бохирдлоос салахад хот төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулах үндэсний хэмжээний төрийн бодлого үгүйлэгдэж байгааг үеийн үед хөндөж ирсэн ч энэ асуудлыг шийдвэрлэх талаар хотын дарга таг дуугүй суусаар. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645564
0 эможи

keyboard_arrow_up