Энэ сарын 25-наас зуны цагийн тоололд ШИЛЖНЭ

2023 оны 3 сарын 21

2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч эхэлжээ. Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг.

Манай улс гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт зуны, есдүгээр сарын сүүлийн долоо хоногоос өвлийн цагийн тоололд шилждэг байсан ч иргэдийн эрүүл мэндэд халгаатай гэж үзсэн тул 2017 оноос цаг шилжүүлэхээ больсон юм.

 2023 оны есдүгээр сарын 30-н хүртэл зуны цагийн тоололд шилжих асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ. 

Дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс зуны цагийн хуваарийг ашигладаг. 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645553
1 эможи

Зочин
2023-03-21 13:08
арай үгүй байлгүй дээ.
keyboard_arrow_up