СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Годон гутал лизингээр зарна“ хэмээн иргэдээс ₮28 саяыг залилсан эмэгтэйг СААТУУЛЖЭЭ

2023 оны 3 сарын 20

Arslan.mn

Фэйсбүүк орчинд "Годон гутал лизингээр зарна" хэмээн зар оруулж, 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28 сая төгрөг залилсан иргэнийг илрүүлсэн байна. 

Залилах гэмт хэрэг үйлдсэн 33 настай Э гэх эмэгтэй "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглан орон нутгийн олон гишүүнтэй фэйсбүүк бүлгэмүүдэд зар оруулдаг байсан нь тогтоогджээ. 

Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлэн тоглож, иргэдийг хохироосон аж.

Тухайн эмэгтэйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645545
0 эможи

keyboard_arrow_up