5 настай охин төөрч, ууланд унтаж байхад нь ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

2023 оны 3 сарын 20

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, хуучнаар Партизаны сангийн аж ахуйн төвөөс өчигдөр 16 цагийн үед сураггүй алга болсон таван настай охиныг эсэн мэнд олжээ.

Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 20 шахам албан хаагч, хоёр эрэлч нохойн хамт эрлийг эхлүүлсэн бөгөөд нутгийн 150 гаруй иргэн, 30 шахам машинтайгаар охиныг хайсан талаар тус хорооны оршин суугч мэдээллээ.

Эрлийнхэн 19-ний өдрийн оройн 17 цагаас эхлэн ойр хавийн газрууд болон ууланд хэд хэдэн чиглэлээр самналт хийж улмаар шөнийн гурван цагийн үед охиныг Партизаны төвөөс дөрвөн километрийн зайтай Бор халцгай хэмээх уулын оройд унтаж байхад нь олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645542
2 эможи

keyboard_arrow_up