Цагдаагийн ахмад О.Баттөгс “two gun & steel challenge 3/18” тэмцээнд АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2023 оны 3 сарын 20

Arslan.mn

Монголын “Гурван бууны болон төмөр буудлагын холбоо”-ноос төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон буудлагын спортын тамирчдын дунд “Two gun & steel challenge 3/18” тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн энэ оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж, тэмцээнд 50 гаруй тамирчин цэц мэргэн, хурд хүчээ сорьсон юм.

Тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, цагдаагийн ахмад О.Баттөгс оролцож, “PCC” ангилалд “Тэргүүн байр”, “TWO GUN” ангилалд “Гутгаар байр”-т тус тус шалгарлаа.

“Two gun & steel challenge 3/18” тэмцээн нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байв.

Амжилт гаргасан алба хаагчдаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645539
0 эможи

keyboard_arrow_up