ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ“ төслийг БЗД-ээс эхлүүлэх арга хэмжээ зохион байгуулна

2023 оны 3 сарын 20

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

08:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар “Эмчээ сонсъё” уулзалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа эмийн салбарынхантай тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцана. /ЭМЯ-ны Б танхимд/

11:30 цагт: “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны хурлын танхимд болно. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай гэсэн судалгаа бий. /ЭМЯ-ны Б танхимд/

МЕЛИНУМ ПЛАЗА

08:30 цагт: Хүүхэд хамгааллын "ШҮГЭЛ" төсөл БЗД-ээс эхлэн албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, НҮБ, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, 16 академ, Лантуун дохио ТББ хамтран арга хэмжээ зохион байгуулна. Утас: 90110009

ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР

09:00 цагт: Олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг ЗГ-ын 11-р байрны 1 давхар Инновац танхимд болно. Хэлэлцүүлэгт Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро болон бусад Мужийн ерөнхий шүүгч нар оролцоно. Утас: 89892022

БЕСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Ойн газар, хамтрагч байгууллагуудын зүгээс Олон улсын ойн өдрийг угтан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний VI хурал зохион байгуулна. Утас: 96660394

“БЛЮ СКАЙ” ЗОЧИД БУУДАЛ

15:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах тухай асуудлаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-ны хамтарсан уулзалт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645523
0 эможи

keyboard_arrow_up