НӨАТ-ын сугалааны тохирол энэ ЛХАГВА ГАРАГТ болно

2023 оны 3 сарын 20

“НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт /2023.03.22/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав.

Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой аж.

Өнгөрсөн сард гурван иргэн супер шагналын эзэн болж 5-30 сая төгрөг авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645522
0 эможи

keyboard_arrow_up