Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй охиныг уулнаас ЭСЭН МЭНД олжээ
2023 оны 3 сарын 19
Баянхонгор аймгийн Жаргалант сумын "Нуурын өргөн мод" гэх газарт 16 настай /хөгжлийн бэрхшээлтэй/ эмэгтэй хүүхэд алга боллоо гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 03 сарын 15-ны өдөр 23.45 минутад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид онцгой байдлын алба хаагчдын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж 03 сарын 16-ны өдрийн 05.45 цагт хүүхдийг уулнаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645509
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс